Шахмал түлшний үйлдвэрийн ажил хойшилжээ

img

Дулааны хоёрдугаар цахилгаан, станцыг түшиглэн жилд 210 мянган тонн хагас коксжсон шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай цогцолборын ажил 83 хувьтай байгаа талаар “Аморе интернэшнл” компаниас мэдээллээ. Цогцолборын ажил уг нь ирэх сард ашиглалтад орох ёстой байсан юм. Нийслэлийн түүхий нүүрсний хэрэглээний 25 хувийг утаагүй түлшээр хангах хүчин чадал тус үйлдвэрт бий. Гэвч үйлдвэрийн ажил Багануурын нүүрсний чанартай холбоотойгоор удааширсныг төсөл хэрэгжүүлэгчид тайлбарлаж байна. “Аморе интернэшнл” компани нь энэ төсөлд ОХУ-ын Сибтермо компанитай хамтран ажиллаж байгаа билээ. Сибтермо компанийн ерөнхий захирал Сергей Романович үйлдвэрийн ажил удааширсан талаар тайлбарласан юм. Түүний хэлснээр төслийг хэрэгжүүлэх явцад урьдчилан хараагүй хүндрэл гарч эхэлжээ. Учир нь Багануурын уурхайн хүрэн нүүрсний бүтэц, найрлага нь төсөл эхлэх үед Орост ашигладаг нүүрстэй ижил байж. Гэтэл Багануурын нүүрсний чанар өөрчлөгдөж, хайлах температурт нь өөрчлөлт орсон тул зуухыг өөрчлөхөөс аргагүй болжээ. Энэ эрсдлийг өмнө нь тооцоолж үзсэн боловч тухайн үедээ зөрүү гараагүй гэнэ. Тиймээс зуухны хийцэд дахиад бага зэрэг өөрчлөлт оруулах шаардлагатай болжээ. Сибмерто компани нь тогтсон хугацаандаа төслийг хэрэгжүүлж дуусгаагүйдээ уучлалт хүслээ. Зуухыг өөрчлөхөд одоогоор ОХУ-ын Бийскэнергомаш компанитай хамтран ажиллаж байгаа юм байна. Өнөөдрийн байдлаар үндсэн дөрвөн ажил хийхээс гурван ажлыг нь бүрэн хийж дуусгасан. Хоёр зуухыг өөрчлөхөөс нэг зуухны өөрчлөлтийн ажил бүрэн хийгдэж дуусчээ. Цаашид энэхүү шинэ технологийг бүрэн нутагшуулахад дөрвөн сарын хугацаа шаардлагатай юм байна. Өөрөөр хэлбэл, ирэх өвөл утаагүй шахмал түлшийг хэрэглээнд гаргаж амжина гэдгээ төсөл хэрэгжүүлэгчид хэллээ. Шахмал түлш гаргахад ашигладаг шингэн шилний үйлдвэрийг тэд байгуулж, туршилтыг нь амжилттай хийж дуусчээ. Энэхүү шингэн шилний үйлдвэрийг зөвхөн шахмал түлшний үйлдвэрт биш бусад хүнд үйлдвэрүүд ашиглах боломжтой гэж “Аморе интернэшнл” компанийн ерөнхий захирал Ж.Баатарсүрэн хэллээ. Жилдээ 210 мянган тонн утаагүй түлш үйлдвэрлэх уг төсөлд 16.8 тэрбум төгрөг төсөвлөсөн. Гүйцэтгэгч байгууллага нь одоогийн байдлаар 14 тэрбум төгрөгийг аваад байгаа юм байна. Дээрээс нь “Аморе интернэшнл” компани 2.7 тэрбум төгрөгийн банкны зээлийг нэмж авчээ. Шахмал түлш худалдаанд гарч, үйлдвэрлэл жигдэрвэл нийслэлийн нүүрсний хэрэглээний 25 хувийг дангаараа хангана. Туршилтын байдлаар 20 тонн шахмал түлшийг айлуудад хэрэглүүлэхэд үр дүн нь стандартын шаардлагыг хангасан байна. Нэг тонн шахмал түлш 140 мянган төгрөгийн үнэтэйгээр борлуулагдах болов уу гэсэн тооцооллыг компанийн удирдлагууд хийжээ. Нэг шуудай түүхий нүүрсээр 2-4 цаг дулаанаа барьдаг бол, энэхүү шахмал түлшээр 6-12 цаг дулаанаа барих боломжтой аж. Ямар боловч манай нүүрсний чанарт өөрчлөлт орсноор үйлдвэрийн ажил хугацаандаа дууссангүй. Гэхдээ ирэх  өвөл эхний ээлжийн түлшээ нийлүүлж чадна гэдэгтээ итгэлтэй байгаагаа төсөл хэрэгжүүлэгчид онцоллоо. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ажилчин:
Бааэйрсүрэн хийх н ч хийх гээд л байгаа байх. Гэхдээ удаан байнаа. өөрөө их хурдан хурдан хий гээд байдаг хүн биздээ. одоо наад үйлдвэрийн чинь эхний тоног төхөөрөмж 2010 оноос хойш гадаа байсаар байгаад зэвэрч байгаа байх. Бас ажилчдаа элдвээр загнаж дарамталж загнаж байхаар өөрийг чинь тойрсон "долдой" нараасаа салбал ажил чинь хурдан бас шударга урагшилнаа... тэр долдой нар чинь ажил хийдүүлж худал мэдээллээр өөрийг чинь хангаж мөнгөнөөс чинь хусаад байгаа юм шүү дээ... Мөнхжаргалаас эхлээд л.......
2013-04-12
зочин:
Манайхан юмны духанд хүрэлгүй муулцгаах юм. Ер нь аливаа бүтээн байгуулалтыг тэгж амархан хийчихдэггүй юм. Инженерийн байгууламж гэдэг бол байшин будатай адилгүй.
2013-04-12
ажилчин зөгий:
солонгост наад үйлдвэр дээр чинь байлаа нүүрсний хогоор л гаргаад авдаг энгийн эд гол нь тээвэрлэлт даахь тэр нь шингэн шил одоо ухаарсан юм шиг юун их мөнгө вэ энэ их мөнгөөр дахиад нэг үйлдвэр барин даа
2013-04-12
жорпа:
Маш том луйвар.энэ уйлдвэр ирэх жил тулшээр нийслэлийг хангахгуй гэж байгаа юм аа да
2013-04-12
tomsog:
Hurelbaatar uvsyn buleglel hiisen ajil butehgui gedgiig zasgiin gazar notolson shdee zugeer shorond or
2013-04-11