Дэлхийн 104 оронтой худалдаа хийжээ

img

Үндэсний статистикийн хорооноос ирүүлсэн мэдээгээр Монгол Улс 2013 оны эхний улиралд дэлхийн 104 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 2014.2 сая ам.долл, үүнээс экспорт 809.2 сая ам.долл, импорт 1205.0 сая ам.долларт хүрчээ. Гадаад худалдааны тэнцэл 2012 оны 3 дугаар сард 167.4 сая ам.долларын алдагдалтай гарсан бол 2013 оны 3 дугаар сард 90.7 сая ам.долларын алдагдалтайгарч, өмнөх оны мөн үеийнхээс 76.7 сая ам.доллар буюу 45.8 хувиар буурчээ. Өмнөх оны мөн үеийнхээс нийт бараа эргэлтийн хэмжээ 321.5 сая ам.долл буюу 13.8 хувь, үүний дотор импортын хэмжээ 252.9 сая ам.долл буюу 17.3 хувь, экспортын хэмжээ 68.6 сая ам.доллар буюу 7.8 хувиар буурчээ. Экспортын 96.3 хувийг эрдэс бүтээгдэхүүн, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос, түүхий болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, тэдгээрээр хийсэн эдлэл, нэхмэл бүтээгдэхүүн, авто, агаарын ба усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги эзэлж байгаа аж. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ