
Монгол улс олон улсын энхийг дэмжих ажиллагаанд зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнээ илгээж эхэлснээс хойш 9 жил өнгөрчээ. Өнөөдөр Офицерүүдийн ордон буюу БХЯ-н дээр “Олон улсын энхийг сахиулагчдын үйл ажиллагааг сурталчилах өдөрлөг” боллоо. Өнгөрсөн хугацаанд НҮБ-ын энхийг дэмжих ажиллагааны шугамаар манай улсын 5106 офицер, ахлагч, гэрээт цэргүүд 10 гаруй оронд очиж, үүрэг гүйцэтгэжээ. Тэд хүнд хэцүү, эрсдэл ихтэй нөхцөлд ажиллаж, бие бялдрын асар их ачааллыг үүрч байсан. Гэвч хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж, олон улсын хэмжээнд үнэлэгдлэж ирсэн гэдгийг ЗХЖШ-ын удирдлагууд онцоллоо. Өнөөдөр болсон өдөрлөгийн үеэр БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд хилийн чанадад үүрэг гүйцэтгэсэн цэргийн албан хаагчдын төлөөлөлтөй уулзсан. Мөн ЦДБЭЧуулга өнгөрсөн 9 жилийн хугацаанд туурвисан энхийг сахиулагчидтай холбоотой уран бүтээлийн тоглолтоо ч сонирхуулсан юм. Мөн цэрэг дайчдын үүрэг гүйцэтгэх үедээ хэрэглэж байсан зэр зэвсэг, сонирхолтой гэрэл зургийн үзэсгэлэн ч энэ үеэр олны анхаарлыг татаж байлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ