Амгалан дулааны станцын барих гэрээнд гарын үсэг зурна
Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 35, 55 дугаар тогтоолоор Амгалан дулааны станц байгуулахаар шийдвэр гаргасан билээ. Үүний хүрээнд Амгалан дулааны станцын барих гэрээнд талууд гарын үсэг зурах ажиллагаа өнөөдөр 16.00 цагт "Влюскай" зочид буудлын III давхарт болно. Уг арга хэмжээнд Эрчим хүчний яам, Эдийн засаг хөгжлийн яам, гүйцэтгэгч компани оролцоно. Энэхүү станцийг Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт барих юм. Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ