БНСУ-ын зах зээлд IPHONE4S гар утсыг худалдаанд гаргалаа. Албан ёсны борлуулагч SK компани энэ сарын 11-ний 24.00 цагаас эхлэн эхний хэрэглэгчидээ Сөүл хотын Жунгру дүүрэг дэх төв байрандаа бүртгэж эхэлсэн бөгөөд хамгийн анхны 1 хэрэглэгчийн 1 бүтэн жилийн утасны төлбөрийг үнэгүй байлгах шагнал амласнаас болж энэ шөнө маш олон хүн дараалалд зогсчээ.Мөн урт дараалалд зогссон эхний азтай 100 хэрэглэгчиддээ IPHONE4S гар утасны гадуурх хавтасыг үнэгүйгээр бэлэг болгон өгсөн байна.
IPHONE4S гар утас IPHONE4-өөс юугаараа ялгаатай вэ.
Гаднах хэлбэр дүрс болон дизайнаараа уг 2 утас огтхон ч ялгаагүй. Гэхдээ IPHONE4S нь хүний амаараа хэлсэн үгийг интэрнэтээс богино хугацаанд хайн буцааж хэлэх Siri хэмээх нэмэлт боломжтой. Гэвч Солонгос хүмүүс Кунглиш гэгдэх Солонгос аялгуутай англиар ярин асуусан асуултыг IPHONE4S утас ойлгохгүй бөгөөд заавал цэвэр дуудлагатай англи хэлээр авахыг хүссэн мэдээллээ асуух шаардлагатай. Энэ хэдийгээр жаахан төвөгтэй ч гэсэн англи хэл зөв сурахыг шаардсан бас нэгэн хэлбэр.
IPHONE4S утас нь өмнөхөөсөө зураг болон видео бичлэг хийх камерны, чанар болон чадал огцом сайжирсан . Үүнийг хэрэглэж үзсэн хүн бүр зөвшөөрч байгаа юм байна. IPHONE4S гар утас зах зээлд гарсан өнөөдөр л гэхэд урьдчилан захиалсан нийт 1 сая орчим
хэрэглэгчтэй болоод байгаа ба SK , KTF компаний алинд нь ч очиж худалдан авах боломжтой.