Монголбанк юанийн дуудлага худалдаанд оролцсонгүй

img

  Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг. Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаанд банкууд ам.доллар, юань тус тус худалдан авах санал ирүүлжээ. Үүнээс  Монголбанк 19 сая ам.долларыг 1415 төгрөгийн хаалтын ханшаар банкуудад худалдаж, юаний саналуудыг биелүүлээгүй байна. Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, чиглэдэг юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ