2005-ноос өмнө цэргийн сургууль төгссөн бол нэмэгдэл авна

img

Миний бие 2009 онд Хилийн цэргийн дээд сургуулийг төгсөөд Xилийн 0166 дугаар ангид ажиллаж байна. 2005 онд сургуульд орж сурсан хугацаатайгаа зургаан жил гаруй болсон. Төрийн тусгай алба хаасны нэмэгдэл таван хувьдаа орох болсон тул нэмэгдлээ оруулах хүсэлт гаргахад манай захиргаа хүний нөөцийн дарга цэргийн сургуульд сурсан хугацааг цэргийн жинхэнэ алба хаасан хугацаанд оруулан тооцохгүй тул хугацаа хүрээгүй байна гэсэн тайлбарыг өгч байгаад олгохоор болсон боловч тушаал гарсан өдрөөс нь олгоно гэж байна. 2010 оны наймдугаар сараас олгогдоогүй хугацааны нэмэгдлийг нөхөн олгох уу гэсэн асуултыг манай уншигчаас ирүүлсэн. Энэ асуултын хариултыг  ХХЕГ-ын Хүний нөөцийн бодлого, зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн, ахлах дэслэгч Б.Энхболд  өгч байна. -Монгол Улсын Засгийн газрын 2000 оны хоёрдугаар тогтоолоор “Зэвсэгт хүчин, хилийн цэргийн офицер, ахлагч нарт төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам”-д офицер, ахлагч нарт төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг тухайн албан хаагчийн албан тушаалын сарын үндсэн цалингаас 5-7 жил алба хаасан бол таван хувиар, 8-10 жил алба хаасан бол найман хувиар, 11-14 жил алба хаасан бол 12 хувиар, 15-19 жил алба хаасан бол 15 хувиар, 20-24 жил алба хаасан бол 20 хувиар, 25-30 жил алба хаасан бол 25 хувиар, 31 жилээс дээш бол 30 хувиар тооцож олгохоор заасан. Мөн “Иргэний цэргийн үүргийн болон Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн 17 дугаар зүйлийн 1-д “Цэргийн сургуульд суралцаж байгаа байлдагч, түрүүч, ахлагч, офицерыг сонсогч гэнэ. Цэргийн сургуульд 17 нас хүрсэн Монгол Улсын иргэнийг сонсогчоор элсүүлэн суралцуулж болно. Сонсогчийн цэргийн сургуульд суралцсан хугацааг цэргийн жинхэнэ алба хаасан хугацаанд тооцно” гэж заасан тул та 2005 оны наймдугаар сарын 01-нээс цэргийн сургуульд сонсогчоор элсэн суралцсан бол 2010 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс төрийн тусгай алба хаасны таван хувийн нэмэгдэл авах эрх нээлттэй. Уг хугацаанаас нэмэгдлийг олгоогүй бол нөхөн олгох ёстой. Хэрэв албан тушаалтны буруугаас олгогдоогүй бол тухайн албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Berneice Sawatzky:
I actually appreciate this post. I have been searching everywhere for this! Thank goodness I identified it on Bing. You've made my day! Thx once again
2011-12-12
sain bn
2011-11-15
dajgvi bna
2011-11-12
sain bn