
Сүгмёнг дээд сургуулиас жил болгон хосолмол соёлт гэр бүлийнхний дунд зохион байгуулагддаг "Солонгос дахь миний амьдрал " зохион бичлэгийн уралдаанд Солонгос эхнэртэй Монгол бүсгүй амжилттай оролцсон байна. Тэрээр Чүнгнам, Сосанд нөхөр хоёр хүүхдийн хамт амьдардаг аж. Ким Со Ин гэх 32 настай энэ бүсгүй зохион бичлэгийг Солонгос хэл дээр бичсэн бөгөөд 1 дүгээр байрны шагнал 1 хүн 3 сая вон , 2 дугаар байрны шагнал 2 хүн тус бүр 1 сая вон , 3 дугаар байрны шагнал 5 хүн тус бүр 700 мянган вон байсан байна.
Монгол бүсгүй Ким Со Ин 2006 онд Солонгос хүнтэй гэр бүл болон ирсэн ба нөхөр 2 хүүгийн хамт амьдардаг. 2010 онд Солонгос улсын иргэн болсон тэрээр өөрийн Монгол нэр Нэргүй гэдэг нэрээ , тус улсын иргэний үнэмлэх авахдаа өөрийн хүсэлтээр солин Ким Со Ин болгон албан ёсоор өөрчилсөн юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ