Хятад улс 2020 оноос эхлэн сансар огторгуйг эзэгнэхээр амжилттай “хуулж” байна

img

Хятад улс нисгэгчгүй сансрын хөлөгөө сансрын  модультой анх удаа залгасан нь дэлхийн улс орнуудын анхаарлыг ихээр татсан үйл явдал байсан. Оросын шинжээчид  Хятадын “Тяньгун” олон улсын сансрын станцыг орлож мэднэ хэмээн үнэлж байна. Хятад улс сансарт тойрог замын станцаа угсрах технологитэй гэдэг нь тодорхой болж байгаа бөгөөд 2020 он гэхэд Хятад улс  сансрын станцаа байгуулах дүр зурагтай байгаа юм.  Сонирхолтой нь 2020 он гэхэд Олон улсын сансрын станц ажиллах нөөц боломж хумигдаж тойрог замаас гаргаж живүүлэх тухай одоо яригдаж буй. Мөн АНУ-ын эрх баригчид сансрын хөтөлбөрийнхөө санхүүжилтийг  багасгах тухай мэдэгдсэн. Тэгэхээр манай өмнөд хөршийн тухайд 2020 оноос эхлэн сансар огторгуйд хийх тоглолтоо  албан ёсоор эхлүүлж болзошгүй байна. Хятад улс сансрын жолоодлогот хөтөлбөрөө хэрэгжүүлэхдээ  Орос, Америкийн замаар замнаж байгаа ч, хөтөлбөрөө илүү эрчимтэй хэрэгжүүлж байгааг олон улсын ажиглагчид онцолж байна. Хятадууд  “Шэньчжоу” сансрын хөлөг “Тяньгун” лабораторио иж бүрэн тоноглож, модулийн хөөрөлтийг пуужин дахь камераар шууд үзүүлж байгаа аж.  Гэхдээ “Шэньжоу” сансрын хөлгийг “Тяньгун” модультой залгах зангилаа оросын залгах модультай  бараг ижил төстэй. Станцтай залгах бүух механизм, антенны систем нь чухам оросын технологитой төстэй” хэмээн шинжээч Алексей Маслов хэлсэн байна. Мөн тэрбээр “Хятад улсыг  сансрын технологио ийм хурдан боловсруулна гэж хэн ч бодохгүй байсан. Мэдээж тэд хуулжээ. Албан ёсоор буюу өөр аргаар хуулсан нь өөр асуудал юм” мэдэгджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

1:
МЭДЭЭЖ ХУЖАА БАРАА ДЭЛБЭРНЭ ШҮҮ ДЭЭ. ДАХИАД Л НИСГЭНЭ ДАХИАД Л ДЭЛБЭРНЭ. ХУЖАА БАРААГ ҮЗЭЭД АВНАА...АВААД ХАЯНАА ГЭЖ ҮГ ЭРТНИЙХ ШҮҮ ДЭЭ. УГИЙН ТОЛГОЙ МУУТАЙ Ч ХАР САНААТАЙ УЛС...
2012-10-27
Hyatadiin gants baharhal oorsdoo hiisen J-10 baildaanii ongots n unendee orsiin baildaanii Su-27 ongotsnii huulbar. Getel odoo boltol 10 garui jil hyatadiig ter ongotsniihoo hodolguuriin defektiig zasch chadahgui harin orsuud n nuutsaa zadlahgui baina. Getel sansriin tehnologoor orsiig zad huulaad ted orsiin urd orood hol yavahuu gedeg asar ergelzeetei.
2011-11-13
xuja nar xuulku ym xj chadku durakud bgamda
2011-11-12