Хятадын НАХЯ-ны төлөөлөгчидтэй уулзжээ

img

ХХЕГ-ын дарга, Хилийн цэргийн  командлагч, бригадын генерал Ц.Сэргэлэн тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын НАХЯ-ны Хилийн цэргийг удирдах газрын дарга, хошууч генерал Гуо Тиенан тэргүүтэй төлөөлөгчидтэй БНХАУ-ын Бээжин хотод ажлын уулзалт хийжээ. Ажлын уулзалтаар талууд хилийн цагийн байдлын талаар харилцан мэдээлж, 1988 оны “Монгол, Хятадын хилийн дэглэм, хилийн асуудлыг зохицуулж байх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын гэрээ”, 2004 оны “Монгол, Хятадын хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”, 2011 оны “Гэмт хэрэгтэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” болон талуудын ажлын уулзалтын протоколуудын хэрэгжилт, Монгол Улсын ХХЕГ, БНХАУ-ын НАХЯ-ны ХЦУГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн ажлын уялдаа, хамтын ажиллагааг дүгнэн хэлэлцсэн байна. Талуудын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн хамтын ажиллагааг идэвхижүүлэх, мэдээ, мэдээллийг шуурхай солилцох, холбогдох гэрээ, хэлэлцээрийн биелэлтийг чанд сахиулах, хилийн зөрчил, зэвсэг галт хэрэгсэл хил давуулан наймаалах зэрэг үйлдлийг таслан зогсоох чиглэлд цаашид онцгой анхааран ажиллах нь зүйтэй талаар санал нэгджээ.   Мөн энэхүү уулзалтын үед Монгол, Хятадын хилийн зарим боомтуудаар нэвтэрч буй Хятадын тээврийн хэрэгслийн жолооч нарыг заавал паспорт, визтэй байхыг Гадаадын иргэн, харьяатын албанаас шаардсан нь “Монгол, Хятадын хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-д заасан “Хил орчмын нутагт оршин суудаг иргэн Хил орчмын нутаг дэвсгэрт зорчих үнэмлэхээр улсын хил нэвтрэх тухай” заалтыг зөрчсөн болохыг дурдаж, цаашид уг гэрээг мөрдөж ажиллахыг хүсч байгаагаа Хятадын тал илэрхийлсэн юм. Ийнхүү ажлын уулзалт амжилттай болж, Монгол Улсын ХХЕГ, БНХАУ-ын НАХЯ-ны Хил хамгаалах газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн харилцан ажиллах журмын тухай санамж бичгийн дагуу дараагийн ажлын уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах тул БНХАУ-ын НАХЯ-ны Хилийн цэргийг удирдах газрын дарга, хошууч генерал Гуо Тиенаныг албан ёсоор урилаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Mgl:
Sergelen chini brigadiin bish hoshuuch general baih aa. Tsoliig ni zuv bichne uu
2013-01-08
ямахын онол гэж нэг зүйл байдаг даа.Ямах,ямахаар ахиж дөх,яараад хэрэгггүй аандаа бүтэнэ.эхлээд машинтай жолооч дараа нь юу бэ????Бороо гоулдын гэрээг эргэн саная 15 жилийн нөөцтэй гэж эхэлсэн 5 жилийн дотор нөөц дууссан таньд надад таны үр садад ,миний хүүхэд ач гучид юу үлдэв хордсон хөрс шороо,хөрс шорооноос хордсог агаар эцсийн төгсгөл хордож үхэх.,Энэ хэнд ашигтай бэ???Хэнд хор хохиролтойг эргэн санахад илүүдэхгүй.,Нүүрэс дуусана юу үлдэж хоцрох бэ??Энэ хэнд ашигтайг хэн мэдэх бэ????Миний газрын нутаг шорооноос бурхан гуйсанч бүү өг...битгий март мартвал сөнөнө.,
2012-01-03