Ч.Улаан: Оюутолгойн гэрээ ашиггүй

img

Шинэчлэлийн Засгийн газрын гишүүд долоо хоног бүр сэтгүүлчидттэй нээлттэй ярилцдаг уламжлал тогтсон билээ. Энэ удаагийн уулзалтад,  Сангийн сайд Ч.Улаан оролцлоо.

Уулзалтын эхэнд Сангийн сайд Ч. Улаан төсвийн тэнцэл 600 тэрбум төгрөгийн алдагдалтай, төсвийн орлого 1 их наяд 500 сая төгрөгөөр тасалдсан, инфляц 15 хувьтай, төлбөрийн тэнцэл 160 орчим сая долларын алдагдалтай, Хүний хөгжил сан 1 их наяд төгрөгийн хуримтлагдсан өртэй, хөөсөн зарлагатай, зарлагаа даахгүй орлоготой эдийн засгийг Шинэчлэлийн засгийн газар хүлээж авсан.

 Иймд эрс шинэчлэл хийх шаардлага гарч, энэ бүхнийг зөв голдиролд нь оруулахын төлөө ажилллаж байгаа гэлээ.

 Орон нутгийн төсвийн хэмжээ 2 дахин нэмэгдсэн. Эрх мэдлийг нь орон нутагт өгсний хэрээр үүрэг хариуцлага нь нэмэгдэж байгаа. Иргэдийнхээ саналыг сонссоны үндсэн дээр төсвөө боловсруулж, орон нутагт ажил өрнөж байна.

Энэ шинэчлэлийн ард иргэдийн оролцоо, хяналт нэмэгдэж байгааг гэдгийг онцолсон юм. Уулзалтын үеэр сэтгүүлчдийн тавьсан асуултад хариуллаа.

 -Өмнөх онуудтай харьцуулахад гадаадын хөрөнгө оруулалт буурсан гэсэн мэдээлэл гарч байна. Зарим улстөрчид хуультай холбож тайлбарладаг. Та ямар үндэслэлээр гадаадын хөрөнгө оруулалт буурсан гэж үзэж байна вэ?

-2010 онд манай улсад орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалт 1,6 тэрбум доллар байсан, 2011 онд 4,6 тэрбум болж өссөн бол энэ тоо, өнгөрсөн онд 3,8 тэрбум доллар болж буурсан. Энэ нь дан ганц Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль хэрэгжсэнтэй холбоотой гэж үзэхгүй байна.Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтыг харилцан ашигтай байх зарчимд нийцүүлэх зорилгоор тогтвортой байдал, хөрөнгө оруулалт болоод бүтээгдэхүүн хуваах гэрээг боловсронгуй болгоно гэсэн Засгийн газрын зорилт  бий. Оюутолгой, Тавантолгойн тухайд эргэлзээтэй асуудал гарч байна. Санхүүгийн баримт бичигтэй нь нэг бүрчлэн танилцаж байгаа. Энэ хоёр гэрээ эргэлзээтэй болоод ирэхэд дагаж хошуурч байсан зарим компаниуд хөрөнгө оруулалтаа татаж, үйл ажиллагаагаа зогсоосон. Энэ асуудлыг цэгцлэхээр 4 сайдаас  бүрдсэн ажлын хэсэг  ажиллаж байна.

-Чингис бондыг арванхоёрдугаар сард гаргасан нь алдагдалтай гэж үзэх хүн олон байна. Сангийн сайдын хувьд үүнд тайлбар өгөх вэ?

-Өнгөрсөн арвандугаар сард бонд гаргах зайлшгүй шаардлага байсан. Хэрэв гаргаагүй бол валютын ханш өсөж, инфляцийн түвшин 25 хувьд хүрч эдийн засаг хямрахаар байсан. Чингис бондын хөрөнгийг эдийн засгаа тогтворжуулахад зарцуулж байгаа. Мөн Чингис бондын хөрөнгөөр санхүүжүүлэх томоохон бүтээн байгуулалтын хөтөлбөрүүдээ зарласан, ажил эхэлж байна. Эдийн засаг, санхүүгийн асуудлаар улстөржиж, худал мэдээллээр иргэдэд дарамт үүсгэж болохгүй. Оны эхний улиралд төслүүд дээр ажиллаж, бүтээн байгуулалтын ажлыг цаасан дээр төлөвлөсөн. Монголд барилгын ажил 4 дүгээр сарын 15-наас эхэлдэг, өмнөх жилүүдэд орой эхэлж байсан. Энэ жил 4 дүгээр сарын 15 гэхэд энд тэндгүй замын ажил эхэлсэн байгаа нь том өөрчлөлт. Бүтээн байгуулалтын ажил өмнөх жилүүдийнхээс эрчимтэй явагдана. “Чингис” бондын хүү графикийн дагуу төлөгдөөд явж байгаа. Ямар ч өрийн дарамт үүсээгүй. Өдөр тутам 260 сая төгрөгийн хүү төлж байгаа нь үнэн. Үүнээс айх шаардлага байхгүй. Монгол банк бодлогын хүүгээрээ арилжааны банкуудад зээлж байгаа эх үүсвэр нь 11.5 хувийн хүүтэй байгаа. Тэгвэл 1.5 тэрбум долларыг Монголбанкны бодлогын хүүгээр цааш нь зээлдүүлээд нэг өдөрт авах хүүг бодоход “Чингис” бондын хүүнээс 2 дахин их хүү  төвлөрүүлж байгаа гэсэн тооцоо гарчээ. Тэгэхээр “Чингис” бондоос айгаад байх шаардлагагүй. Зохиомол айдас бий болгох хэрэггүй, санхүүгийн механизмаа зөв оновчтой ашиглах хэрэгтэй. Өрөнд оруулах гэж бонд гаргасан юм биш.

-Оюутолгойн гэрээ ашигтай, ашиггүй  гэх маргаан улстөрчдийн дунд их гарч байна. Та үүнд ямар байр суурьтай байна вэ? -Оюутолгойн гэрээ Монголын ард иргэдэд нэн ашиггүй гэрээ болсон гэдгийг маш олон эх үүсвэрээр нотолсон. Тухайлбал, гэрээ хэрэгжих явцдаа хөрөнгө оруулалтаа 2 тэрбум доллараар хэтрүүлсэн. Ингэхээр Монголын талд оногдож байгаа  өр авлага нэмэгдэж байгаа юм. Монголын талын ашиг орлого хүртэх хугацаа 30 жилээр холдож байгаа юм. Ингээд үзэхээр гэрээг хянаж үзэх нөхцөл байдал үүссэн. Хоёрдугаарт, Таван толгой ордыг эргэлтэд оруулна гэж их найдсан. Тэр дотроос нэлээд эрчимтэй явж байгаа нь Баруун Цанхын хэсэг. Засгийн газар 50 сая долларын урьдчилгаа авсан. Ингэхдээ нүүрсээр төлнө гэж тохироод, нүүрсээр төлөхдөө нүүрснийхээ үнийг тэр үеийн зах зээлийн үнээс тонн тутамд 20 доллараар доогуур тогтоосон. Хоёр жил гаруй ажиллаад бид 170 сая долларын нүүрс нийлүүлсэн байна. Нүүрснийхээ тонн тутмаас 20 доллар алджээ. 40 гаруй сая долларын алдагдал хүлээснээс гадна гэрээнээс болоод ацан шалаанд орчихсон бас бус асуудал бий.  Бидэнд ямар ч үнээр хамаагүй хөрөнгө орж ирэх нь хэрэггүй, харилцан ашигтай нөхцлийг үүсгэсэн хөрөнгө оруулалт хэрэгтэй. Иймд хөрөнгө оруулалт буурсан гэдэгт би эмзэглэхгүй байгаа. Том өөрчлөлтийн өмнөх түр зуурын зогсолт гэж ойлгож болно. Энэ өөрчлөлт зөв зүг рүү явна гэдэгт итгэлтэй байгаа. - Жижиг дунд үйлдвэрлэлд татварын  хөнгөлөлт үзүүлнэ гэдгийг тодруулбал? -Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж, татварын хөнгөлөлт үзүүлнэ. Ажлын байр бий болгож байгаа тохиолдолд татварынхаа 90 хувийг буцааж өгнө. Уул уурхайн салбар дээрээ гол ачааллаа шилжүүлнэ. Одоо мөрдөж байгаа татварыг цаашид нэмэх бодлого байхгүй. Түүнчлэн улсын төсвийн орлого тасалдаж байгааг зохицуулах бүх прогнозыг хийсэн. Сангийн яам эрсдэлийн удирдлагыг онцгой анхаарч, энэ үнэлгээг дэлгэрэнгүй хийж байна. Орлого тасалдаад хүнд байдалд орвол эцсийн дүндээ хэрэглээгээ хязгаарлах хэрэгтэй. Өмнө нь орлого өсөхийн хэрээр зарлага нэмэгдэж байсан. Эдийн засаг жилд 10 хувиар өсч байхад зарлага 30 хувь нэмэгдэж байсан. Монгол Улсын зээлжих эрхийг тогтооход зээлжих эрхийн үнэлгээ буурсан байна. Манай улс өмнө нь олон улсын зах зээлд “ББ-тогтвортой” гэсэн зэрэглэлтэй байсан бол өнөөдөр “ББ-сөрөг” гэсэн зэрэглэлд орсныг Блүүмбэрг 4 дүгээр сарын 16-нд мэдээлсэн. Энэ нь Монгол Улсад улс төрийн байдал тогтворгүй байгаа шалтгаан нөлөөлсөн. Мөн “Чингис” бондыг тойрч анхнаасаа олон янзаар ярьж, буруу зөрүү ойлголтыг гадагш цацсантай холбоотой. Бид дэлхийн санхүүгийн зах зээлийн "амьд эс" болсон байна. Тэгэхээр бид хариуцлагатай байх ёстой. Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bi mongol:
ийм солиотой юм ярих юмдаа тэр гэрээ хийхэд урдны засгийн газар байхад аль алинд нь улаан ах гуай байсан биздээ эсвэл хуралдаа ирдэггүй ажлаа хийдэггүй байсан чинь араар нь ийм хачин юмнууд болоод өнгөрцөн юм болуу тэр үед хаана байсан юм болоо аан
2013-04-26
ppззз:
Ашиггүй юм бол эргэж хараач дээ.
2013-04-19
ulaan:
zoo zasag er ni dampuurch bgan bndoo
2013-04-18
хуульч:
заалтыг нь хэлдэээ
2013-04-18
ГУДАМЖИНД БОЛОХГYЙ!:
ХУУЛИНД "ОЛОН НИЙТИЙН ГАЗАР ТАМХИ ТАТАХЫГ ХОРИГЛОНО" ГЭСЭН МАШ ТОМООС ТОМ ЗААЛТ БАЙГААГ БИЧИГ УНШИЖ ЧАДДАГ БОЛ ДАХИН НЭГ ХАРААРАЙ! . . . . . . . . . . . ГУДАМЖ - БОЛ - ОЛОН НИЙТИЙН ГАЗАР! . . . . . ТЭГЭХЭЭР ГУДАМЖИНД БОЛОХГYЙ! . . . . . ГАНЦ НЭГ БYДYYЛЭГ ЗЭРЛЭГ ХОЦРОГДСОН ЗЄРYYД ЧАМ ШИГ АМЬТАД ЄДРИЙН ОД ШИГ Л БОЛЖ ХЭ ХЭ ХЭ . . . . . . ЭРГYYЛИЙН ЦАГДАА НАР БИТГИЙ ХЭЛ ЕР НЬ БYХ ХYМYYСТ ТОРГОХ ЭРХ ЄГСЄН Ч БИ БОЛОН ЭРYYЛ ИРЭЭДYЙГ ХYСЭГЧ ОЛОН НИЙТ ДЭМЖИНЭ ШYY! . . . . . ХОГ БААГИУЛЖ БАЙГАА ЮМНУУДЫГ ХАРАХААР АМБААРДАХ ЗЭРЛЭГ ХYСЭЛ ТЄРДЄГ ЮМ! ХЭ ХЭ ХЭ . . . . . . . . БИ ЭРХ МЭДЭЛТЭЙСЭН БОЛ ИЛYY ХАРГИС ЧАНГА ХУУЛЬ ГАРГАХ БАЙЛАА . . . . . . ХУЛГАЙГААР ЗАРААД БАЙГАА ТYЦ-YYДИЙГ ШУУД АЛБАДАН БУУЛГАХ ХЭРЭГТЭЙ! . . . . . ТАМХИ БОЛ МОНГОЛЫН ИРЭЭДYЙГ ХОРДУУЛЖ БАЙГАА ГЭМТ ХЭРЭГ МЄН!
2013-04-18
хуульч:
заалтыг нь хэлдэээ
baraa:
ee burhan mini namaig saidad mini vldeej hairal gej zalbirch bna,ulaidaggvi Ulaan
2013-04-18
zochin:
ene ulaan bur tsagaan da garsan bn saidaasa ynahgui geed uheh n ee hehe
2013-04-18