ОХУ-ын зам төмрөөс 34 дахин үнэтэй ч, эдэлгээний хугацаа 34 дахин бат бэх гэв

img

Туул-Хонхорын тосгон хоорондын 428-р км замын 304 радиустай хэсэгт R65 маркийн толгойн гүн хатаалгатай зам төмрийг туршилтын журмаар 275 м газар тавьсан ажлын явцтай ЗТБХБ-ын сайд Х.Баттулга  танилцлаа. Хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-аас уг туршилтыг хийж байгаа бөгөөд, Япон Улсад үйлдвэрлэсэн толгойн гүн хатаалгатай зам төмрийг "NIPPON STEEL" корпораци тавьж байгаа аж. Төмөр замын тээвэрлэлтийн хувьд түүний зам, дээд бүтцийн эд ангийн найдвартай ажиллагаа нэн чухал бөгөөд галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад ихээхэн үүрэгтэй. Манай төмөр замд ашиглаж байгаа зам төмрийг ОХУ-аас нэг тонныг нь 1150-1200 ам.доллараар авч байгаа бөгөөд энэ зам төмөр нь толгойн хатаалгагүй тул маш хурдан элэгддэгээс жил бүхэн ихээхэн зардал гаргаж, зам төмрийг сольдог байна. Япон Улсад үйлдвэрлэсэн зам төмөр нь үнийн хувьд ОХУ-д үйлдвэрлэдэг зам төмрөөс 34 дахин үнэтэй боловч эдэлгээний хугацаа 34 дахин бат бэх гэдгийг албаны хүмүүс хэлж байсан. Түүнчлэн "Бараа бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалттай төмөр зам дээр ашиглахад ойролцоогоор 5-6 жил хэрэглэдэг. Бусад үйлдвэрлэгдсэн ган төмрөөс 20-30 хувь илүү чанартай. Япон болон бусад улс орнуудад зам төмрийг хооронд нь холбохдоо голчлон гагнуурын аргаар холбодог. Харин Монголд гагнуурын аргаар бус хооронд нь төмрөөр бэхэлж холбосон байдаг аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
34 ДАХИН ҮНЭТЭЙ ГЭДЭГТ НЬ ГОЛ АНХААРЛАА ТАВИАРАЙ ДАА. МАНАЙХАН ТЭНЭГ, ЮМ МЭДЭХГҮЙ БАЙЖ МЭДЭМХИЙРЭХ ӨВЧТЭЙ ШҮҮ
2013-05-31
f:
yamarch tomor tuunii hailsh tonn nj 34000$ bolohgui, argagui tom idsen bna.Uuniig ardchilsan namiin argaar tomor zam barih gej heldeg yum.Hervee iimerhuu mayagaar tsaashdaa tomor zam barih bol MU-ys asar tom orond hiih yum bna l daa.
2012-12-02
dorj:
iim yum bdaggui yumaa, tomor zamiin rels chinj ooriin standarttai, bdag, bitgii iim teneg hudlaa yum hiij bgaach idsen uusanaa dald hiih gej soliorch bh yumaa. Hataalgagui tomor tomor zamd heregledeggui yum.Steels for rails gedeg tusgai standard bdag. Japan tomor rels oros relsees 34 dahin iluu gene uu iim mangar bolovsrolgui hund yum helj bgaa yum shig yum bitgii bichij bai.Esvel neg tonn relsiig Japanaas 34000$ avsan yumuu. Titan hailsh iimerhuu dohoh bh.
2012-12-02
harin thhhhhh 34 dahin gedeg ni arai l bish yumaa unend hol sonsogdoj bna kkkk
2011-11-13
3aas 4 dahin bailguidee. 34 ntr bol arai l bodit bish sonsogdoj baina
2011-11-12