
Мексикийн дотоод хэргийн сайд Франциско Блэйк Мора өнгөрсөн баасан гаригт нисдэг тэрэгний ослоор амь үрэгджээ.
Блэк Морагийн сууж явсан нисдэг тэрэг Мехикогоос Моралес хүрэхээр нисэж явсан аж. Улмаар нисдэг тэрэгтэй холбоо тасарсаны дараа Мехикогийн ойролцоо сүйрсэн болохыг тогтоожээ. Сайдаас гадна тус нисдэг тэргэнд сууж явсан долоон хүн амь үрэгджээ.
Одоо Мексик даяар Блэйк Мора болон амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх үйл ажиллагаа явагдаж байна. Мексикийн ерөнхийлөгч Фелипе Калдерон Блэйк Морагийн үхэлд ихээр гашуудаж буйгаа улс орон даяар илэрхийлсэн ба түүний хар тамхины гэмт хэрэгтэй зарласан дайнд ихээхэн хувь нэмэр оруулсан хүн болохыг онцолжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ