Тавантолгойн ордын талаар асуулга тавьжээ

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Ганхуяг, Ц.Шинэбаяр нар Тавантолгойн ордын талаар Ерөнхий сайд С.Батболдод асуулга тавьжээ. Гишүүд 2010 оны хаврын чуулганаар Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Тавантолгойн ордыг ашиглах талаархи танилцуулгад уг ордыг Цанхийн 1,2-р талбай, Бор толгой, Зүүн хэсэг гэж дөрөв хуваагаад тав дахь буюу 500 орчим сая.тонн нүүрсний нөөцтэй нийт талбайн 4 орчим хувийг эзлэх, Тавантолгойн коксжих нүүрсний нөөцийн тавны нэг болох Ухаа худгийн талбайг орхигдуулан Улсын Их Хуралд танилцуулсаны учрыг тодруулахыг хүсэж байгаа аж.Засгийн газрын дээрх шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 60.4-ийн “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоон улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн ордод хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй”, 26.9-ийн “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон талбайд ашиглалтын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгоно”, 9.1.5-ын Засгийн газар “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох тухай саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ