
Казахстан улсын өмнөд нутагт орших Тараз хэмээх нам тайван хотод исламын зэвсэг бүлэглэлийн нэгэн гишүүн халдлага үйлдсэн байна.
Зэвсэгт этгээд тусгай албаны 4 цэргийг хөнөөж амжсан төдийгүй ойр хавьд нь явсан 2 ч энгийн иргэнийг буудан алаад эцэст нь өөрт нь ойртож ирсэн нэгэн цагдаагийн офицер ойртон ирэхийг хараад тэсрэх бөмбөг дэлбэлж амиа золиосолжээ.
Түүнд ойртсон цагдаа ч мөн амь үрэгдсэн байна. Энэхүү халдлага тус улсыг ихэд цочоогоод байна. Албаны эх сурвалжийн мэдээллээр бол Казахстан улсад ийм олныг цочроосон халдлага урьд өмнө болж байгаагүй бөгөөд харьцангуй тайван орон аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ