
Дэлхийн дээвэрт гарах гэсэн уулчдын азгүйтэл иргэлжилсээр байна. Өнгөрсөн сард БНСУ-ын хоёр уулчин Гималайн ууланд осолдсон юм. Гэтэл сар хүрэхгүй хугацааны дараа буюу өчигдөр дахин тус улсын хоёр уулчин осолдож амиа алдсан байна. Өдгөө 43 настай Ким, 32 настай Жанг нар Cholatse хэмээх 6440 м өндөрлөгт ууланд авирч оргилд хүрэхэд ердөө 400 метр дутуу байхад 80 градус орчим эгц цасан хадан дээрээс унасан байна. Хамгийн сүүлд холбоо барихдаа цасан шуурга ширүүсч юу ч харагдахгүй байгаа тул бид хоёр амарлаа гэсэн байна. Үүнээс хойш холбоо тасарсан тул тэднийг хайрхад доошоо 1000 метрт унан хөлдөж нас барсан байдалтайгаар олджээ.
Солонгос уулчдыг Гималайн ууланд авирахад шаардлагатай хувцас болон бусад хэрэгслийг K2 компани ивээн тэтгэдэг боловч тэднийг ууланд авираад осолдсон тохиолдолд ямар нэгэн хариуцлага хүлээдэггүй гэрээтэй . Өөрөөр хэлбэл Солонгосын уулчид өөрсдийн зөвхөн өөрсдийн сайн дураараа, ууланд авирах хүсэл сонирхлоороо дэлхийд хамгийн өндөр, авирахад хэцүү гэгдэх оргилууд руу авирдаг байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ