Татварын алба дэвшүүлсэн зорилтуудаа бүрэн биелүүллээ

img

Эрхэм Татвар төлөгчид болон Татварын албаны ажилтнууд та бүхэндээ шинэ оны баярын мэнд дэвшүүлж, танай хамт олон, гэр бүлд аз жаргал, эрүүл энх, амжилт бүтээл, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж Шинэ жилийн баярын мэнд дэвшүүлж байна.Үндэсний татварын алба 2010 онд “Татварын албадын үйл ажиллагааг сайжруулж, оюунлаг татварын албыг хөгжүүлэх” зорилт дэвшүүлэн, Татвар төлөгч бүрийг дээдлэн итгэлцэл дээр суурилсан хамтын ажиллагааг төлөвшүүлж, тогтоосон татварыг төсвийн орлогод төвлөрүүлэн, тэгш шударга, хариуцлагатай, ил тод, мэргэжлийн өндөр чадвар бүхий шуурхай үйл ажиллагаатай төрийн байгууллага болохыг эрхэмлэн ажилласны үр дүнд энэ онд дэвшүүлсэн зорилтуудаа бүрэн биелүүллээ.

Авилга , хүнд суртлыг шахан зайлуулж, ёс зүйн сахилга, дэг журам хариуцлагыг эрс сайжруулсны үр дүнд нийт ажилтнуудын үйл ажиллагаанд болон сэтгэлгээнд дорвитой өөрчлөлт гарч салбарын хэмжээнд төрийн албаны бүхий л стандартыг ханган биелүүлж, татварын албаны 20 жилийн түүхэнд хамгийн их буюу 1,4 их наяад төгрөгийг улс, орон нутгын төсөвт төвлөрүүлсэн амжилтаар шинэ оноо угтаж байна.

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн бизнесийн орчны шинэтгэлийн хүрээнд татварын албаны үйл ажиллагаа, татвар төлөгчдөд үзүүлэх үйлчилгээг нээлттэй болгон шинэ түвшинд хүргэх, татварын ажилтнуудын мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор Татварын албаны шинэчлэл ил тодын хөтөлбөр, Үндэсний татварын албаны албан хаагчдын нийгмийн хөгжлийн хөтөлбөр, Татварын албаны албан хаагчдын сургалтын хөтөлбөр, Үндэсний татварын албаны хэмжээнд авилга, хээл хахуультай тэмцэх хөтөлбөр зэрэг цогц бодлогыг боловсруулж, шат дараатай хэрэгжүүлэв.

Түүнчлэн татвар төлөгчдөд үзүүлэх үйлчилгээний стандартыг ханган нэг цэгийн орчин үеийн үйлчилгээг хэвшүүлж, дараалал зохицуулах болон үнэлгээ өгөх системийг бий болгон хэрэгжүүлж цахим татварыг нэвтрүүлж цаасгүй орчныг бүрдүүлэх эхлэлийг тавьж, татвар төлөгчдийн татварын боловсролыг дээшлүүлж ажилласан нь нийгмийн бүх хүрээнд талархал хүлээж шударга байдлын үнэлгээгээр төрийн байгууллагуудыг тэргүүлэв.

Манай татварын алба Япон, БНСУ зэрэг өндөр хөгжилтэй орны татварын байгууллагын туршлага, стандартыг авч хэрэглэн Японы “Жайка”, “АНУ-ын “ЮСИАД” байгууллагын дэмжлэгтэйгээр нэг цэгийн үйлчилгээ, утсаар зөвлөгөө өгөх, цахим татварын үйлчилгээг үйл ажиллагаандаа хэвшил болгож татварын албанд цаасгүй орчныг нэвтрүүлэн, ажлаа татвар төлөгч нараар үнэлүүлэх дэвшилтэд технологийг амжилттай нэвтрүүлж байна.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах чиглэлээр МҮХАҮТ, МАОЭНХ, ММНБИ, ТИНЗ нийгэмлэг, ММҮнэлгээчдийн институт, МНББ-ийн хүрээлэнтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулж, татварын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, татвар төлөгч ААНБ, иргэдийн татварын боловсролыг төлөвшүүлэх, татварын албаны ажилтнуудын мэдлэг, мэргэшлийг дээшлүүлэх ажлуудыг тогтмолжуулав. Үндэсний татварын алба 2011 онд Дэлхийн банкны төслийг хэрэгжүүлж татвар төлөгчдийг цахим үйлчилгээнд бүрэн хамруулж, хэрэгцээт мэдээллээр хангах, татварын төлөх орчныг сайжруулах, татвараа сайн дураараа төлөх сэтгэлгээг хөгжүүлэх, мөнгөн гүйлгээнд тавих иргэдийн хяналт бий болгож, татварын байцаагчдын сахилга хариуцлага, мэдлэг, ур чадварыг байнга дээшлүүлэн татвар төлөгч нарыг төсвийн хөрөнгийн бүрдүүлэлт, хуваарлалтанд идэвхитэй оролцож хяналтаа тавьдаг татварын байгууллага ажилтаны үйл ажиллагаанд үнэлгээ дүгнэлт өгдөг болох үйлчилгээг шинээр нэвтрүүлж, соёлч, боловсон шуурхай, шудрага ажиллахаа илэрхийлж байна.

Сайн үйлс дэлгэрэх болтугай

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА Ц.ОЮУНБААТАР

СЭТГЭГДЭЛ БИЧИХ