ҮСХ хөдөлмөр бүтээлээрээ тэргүүлсэн ажилчдаа шагнажээ

img

ҮСХ-ны хамт олон 2010 оныхоо ажлыг дүгнэж тайлангийнхаа хурлыг 2010 оны 12-р сарын 27-нд хийлээ. Мөн хөдөлмөр бүтээлээрээ тэргүүлсэн зарим ажилчдаа шагнаж урамшуулсан юм. Бүртгэл статистик, эдийн засгийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж статистик, бүртгэлийн албыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж Макро эдийн засгийн статистикийн газрын ахлах шинжээч Б.Лхагважаргал, Хүн ам, нийгмийн статистикийн газрын шинжээч Л.Элбэгсайхан, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын ахлах шинжээч Г.Ялалт , Мэдээлэл боловсруулалт, технологийн газрын шинжээч Ц.Цолмон нарыг Статистикийн салбарын дээд шагнал “ Бүртгэл статистикийн тэргүүний ажилтан ” цол, тэмдгээр шагналаа. Мөн Мэдээлэл боловсруулалт, технологийн газрын шинжээч Б.Энх-Амгалан, Макро эдийн засгийн статистикийн газрын Эдийн засгийн статистикийн хэлтсийн шинжээч Б.Баярсайхан, Ж.Цэрэнханд нарыг Үндэсний статистикийн хорооны “Хүндэт жуух бичиг”-ээр тус тус шагнав. Ц.Батука

СЭТГЭГДЭЛ БИЧИХ