
Өчигдөр Английн шигшээ баг дэлхийн аварга Испанийн шигшээг алдарт Уэмбли цэнгэлдэхдээ 1:0-ээр хожсон билээ. Тэгвэл энэхүү дуулиант тоглолтын баатраар английн шигшээгийн хагас хамгаалагч Скотт Паркерийг нэрлэжээ.
Премьер лигийн Тоттенхэм клубын хагас хамгаалагч Скотт Паркер ийнхүү өөрийгөө шигшээ багт тун хэрэгтэй тоглогч гэдгийн баталлаа.
Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Фабио Капелло ч Скотт Паркерыг гоол оруулаагүй ч гэсэн түүний тоглолт хэдийнэ хожлын гоолын үр дүнг авчирсан хэмээжээ. Фабио Капеллогийн дуудсан шигшээ багт анх удаа тоглож буй залуучууд ч энэ тоглолтод сайн тоглосон тул английн шигшээ багийн ирээдүйн дүртөрх ерөнхийдөө одооноос л бүрдэж эхлэх нь хэмээн спортын мэргэжилтнүүд бичиж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ