Берлускониг хэн орлох вэ

img

Европын нөлөө бүхий томоохон гүрэн Итали улсыг 17 жил удирдсан Сильвио Берлусконийн улстөрийн карьер дуусгавар боллоо хэмээн олон улсын шинжээчид үзэж байна. Италийн ерөнхийлөгч Жиоржио Наполитано түүний огцрох хүсэлтиийг хүлээн авч баталгаажуулснаар Сильвио Берлускино албан ёсоор ерөнхий сайдын тушаалаас огцорсон  юм. 75 настай улстөрч, италийн бизнесийн хэд хэдэн салбарын магнат Сильвио Берлускониг олон улсын тавцанд орлох нөлөө бүхий улстөрч Итали улсад одоо тун чухал болоод байна хэмээн хэвлэлүүд бичиж байна. Берлусконийн оронд түр засгийн газрын тэргүүнээр сонгогдоод байгаа Марио Монти хэзээ ч засгийн газрын албан ёсны тэргүүнээр сонгогдохгүй нь тодорхой аж. Учир нь гэвэл тэрбээр Европын холбоо болон Италийн засгийн газрын зууч хэмээгддэг. Тэгвэл Берлусконийн оронд хэн Итали улсыг удирдаж одоо тохиогоод буй хүнд цаг үеийг даван туулах вэ гэдэг асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Îäîî èòàëè õ¿¿õí¿¿ä õýíòýé çóãààöàõ áîëæ áàéíà.Ò¿¿í øèã ÷àëõòàé óëñ òºð÷ õîâîð áàéëã¿é.
2011-11-13