
Нигери улсын ерөнхийлөгч Ливийн удирдагч асан Муаммар Каддафийн хүү Саид Каддафид улс төрийн орогнол олгосон тухайгаа зарласан юм. Нигерийн ерөнхийлөгч Махмудоу Иссоуфоу энэ талаар өнгөрсөн баасан гаригт нийтэд зарласан бөгөөд түүний энэхүү мэдэгдлийн дараа Ливийн шинэ засгийн газраас эсэргүүцлийн нот бичиг иржээ.
Нигерийн засгийн газарт хандсан Саид Каддафиг нэн яаралтай шилжүүлэн өгөхийг шаардсан энэхүү баримт бичгийн хариуд Ниегери улс эелдгээр татгалзсан хариу өгчээ.
Өнгөрсөн наймдугаар сард Саид Каддафи Нигери улсад дүрвэн гарсан бөгөөд хэрвээ нутагтаа байсан бол түүнийг эцэг, дүү хоёрынхтой нь адил хувь тавилан хүлээх байлаа хэмээн ажиглагчид бичжээ.
Интерпол Саид Каддафиг эрэн сурвалжилж байгаа. Харин Саид Каддафи өөрөө Интерпол болон олон улсын хүний эрхийн байгууллагуудад хандан өөрийг нь улстөрийн хэрэгт татаж буйг болиулах тухай санал хүсэлтээ илгээгээд байгаа билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ