Алтны компаниудын нөхөн олговрын хүсэлтийг авч байна
Засгийн газрын 2011 оны зургадугаар сарын 8-ны өдрийн 174 дүгээр тогтоолоор Алтны шороон ордын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэсэгт “Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хэсэгчлэн тогтоосон хилийн зааг”-ийг баталсан.
Уг тогтоолд орхигдуулсан алтны шороон ордын ашиглалтын 9 тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг нэмж оруулсан тул хуулийн дагуу цуцлах үндэслэл бүрджээ.
Тиймээс энэхүү бүсэд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид Засгийн газрын 2010 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн 299 дугаар тогтоолоор батлагдсан “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-ын дагуу нөхөх олговор авах хүсэлтийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүлэн авч эхэлжээ.
Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 8-ны өдрийн 174 дүгээр тогтоолд
нэмж оруулсан ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн жагсаалт
|
д.д |
Тусгай зөвшөөрлийн дугаар |
Аймаг |
Сум |
Эзэмшигчийн нэр |
|
1 |
181 |
Булган |
Бүрэгхангай | Алтандорнод монгол |
|
2 |
281 |
Дархан |
Шарын гол | Их-Өвөлжөө |
|
3 |
1990 |
Төв |
Сэргэлэн | Үүртгоулд |
|
4 |
3238 |
Увс |
Өмнөговь, Тариалан | Дацантрейд |
|
5 |
10882 |
Увс |
Хяргас | Хорикаваметалл |
|
6 |
11860 |
Увс |
Тариалан | Дацантрейд |
|
7 |
13421 |
Увс |
Тариалан | Дацантрейд |
|
8 |
15506 |
Увс |
Хяргас | Бартоль |
|
9 |
15632 |
Увс |
Сагил | Геопро Монгол |
СЭТГЭГДЭЛ БИЧИХ