Ялагчийг Ама Бямбадорж ивээн тэтгэнэ
Энэ шоу нэвтрүүлгийн хугацаа шалгуурыг удахгүй хэвлэл мэдээлийн хэрэгслээр зарлахаар төлөвлөж байна. “Монголын нууц товчоонд нэвтрэхүй” телевизийн уралдаант шоу нэвтрүүлгийг зохион байгуулагчид блэтгэл ажилдаа хэдийнэ ороод байгаа. Монголын нууц товчоо номыг уншиж судлан нэвтрүүлэгт оролцогчдын хэн үүх түүхээ баримт нотолгоотой нь сайн мэдэж бусдаас зөв оновчтой асуултанд хариулан нэвтрүүлгийн сүүлчийн шатыг дуустал оноо цуглуулж чадсан нэг ялагч тодорно. “Монголын нууц товчоонд нэвтрэхүй” шоу нэвтрүүлгийн ялагчийг сумо бөхийн Харомафүжи Ама Бямбадорж Япон улсад 2 жилийн хэлний сургалтанд бүх төлбөрийг даан суралцуулахаар болжээ. Ирээдүй хойч үеийн хүүхэд залуус Монгол эх орныхоо үүх түүхийг сайн мэдэх, судлах түүхээрээ бахархах түүхээ алдаршуулах зорилготой зохион байгуулж байгаа шоу нэвтрүүлгийн эхний шатанд оролцогчид тусгайлан бэлтгэсэн асуутланд хариулна. Харин оролцогчид шалгарч сүүлийн шатанд 100 оролцогчдод МНТ номноос бэлтгэсэн хүнд асуултыг тавих юм байна. Ингэснээр энэ 100 оролцогчоос нэг л ялагч шалгаран нэвтрүүлгийн ялагч тодрох юм байна. Дашрамд дуулгахад МУГТ Д.Бямбадорж бэртэлтэй байгаа учраас өмнөх сарын башёд бөарилдаагүй. Харин бэртлээ сайн эдгээж байгаад ирэх сарын башёд барилдаж сайн барилдаан хийж сумо сонирхогчдоо баярлуулна гэдгээ хэлж байлаа. А.Алтанчимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ