Мэдээллийн технологийн долоо хоног болно
Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас “МТХХ-Экспо 2013” үзэсгэлэн яармагийг ирэх сарын 17-нд "Мишээл экспо" төвд зохион байгуулахаар төлөвлөж байна.
Уг арга хэмжээг угтан мэдээллийн технологийн долоо хоногийг зохион байгуулахаар болжээ. Үүний хүрээнд“Робокон-2013” тэмцээнийг явуулж, Вьетнамд болох олон улсын роботын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох залуусыг шалгаруулах аж. Мөн мэдээллийн технологийн сургуулиуд, ажил олгогчийн уулзалт, бүтээлийн үзэсгэлэн "Blue sky" цамхагийн нэгдүгээр давхарт болно. Түүнчлэн энэ сарын 26-нд Монголын мэдээллийн технологийн эрдэм шинжилгээний анхдугаар хурлыг “Цахим засаглал” сэдэвтэйгээр хийхээр болжээ. Харин энэ сарын 27-28-нд улсын програмчлалын 23 дугаар олимпиад болно. 28-нд мэдээллийн технологийн инженерийн шалгалтыг 13 дахь удаагаа Мэдээллийн технологийн үндэсий паркад зохион байгуулахаар болсон байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ