
Москвагийн амьтны хүрээлэн маш ховор амьтдаар үзмэрээ өргөжүүлэхээр болжээ. “Интерфакс” агентлагийн мэдээлснээр Францаас муурын төрлийн эм ирвэсийг авчрах бол Ганноверийн амьтны хүрээлэнгээс Ява арлын 8 лангур авахаар болжээ. Мөн Германын Вуперталь амьтны хүрээлэнгээс хоёр туйлын чоно, Берлины Тиепаркаас хоёр эр, хоёр охин Беннет имжийг тус тус авахаар төлөвлөжээ.
Түүнээс гадна алаг мангуст, африкийн тарвага, хар сүүлт тарвага, богинохон чихт заанан алаг даага, жижиг хамарт имж зэргийн Берлинээс Москва руу зөөх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ