500 мянган төгрөг олгох асуудлыг шийдвэрлэнэ
Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хүний хөгжлийн сангаас оюутны сургалтын төлбөрт өгөх 500 мянган төгрөгийг олгох журмыг хэлэлцэн батлах аж. Хүний хөгжлийн сангаас оюутны сургалтын төлбөрт 500 мянган төгрөг олгох асуудлыг Засгийн газар шийдвэрлээд гурван сар болж байна. Харин уг мөнгийг олгох журмыг боловсруулах үүргийг Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар нар хүлээсэн юм. Мөн Засгийн газрын ээлжит хуралдаанаар төлөвлөсөн бусад асуудлыг хэлэлцэх юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ