
“Улаанбаатар төмөр зам” компанийнхан Замын-Үүдээс Эрээний чиглэлд 3.5 км хос төмөр зам барьж, энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж. Ингэснээр Замын-Үүд өртөөний хүчин чадал хоёр дахин нэмэгдэх юм. Тус өртөө одоогоор 8.4 сая тонн ачаа тээвэрлэж байгаа гэнэ. Зам засварын машинт станцынхан өнгөрөгч бямба гаригт Эрээн хот хүртэлх бетон дэртэй замаа угсарч гүйцээжээ. Хятадын талаас тавигдах нарийн царигт зам ашиглалтад орох өдөр буюу арванхоёрдугаар сарын 30- нд хоёр улсын хамтарсан комисс тус замыг албан ёсоор хүлээж авах аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ