
Өнөөдрөөс эхлэн нийслэлийн иргэд өөрсөддөө хамгийн ойрхон зогсоолоос 08.00-23.00 цагийн хооронд таксинд суух боломжтой болжээ. Хүйтний улирал эхэлж байгаа энэ үед таксины зогсоолуудыг ашиглаж хэвшүүлэх зорилгоор Нийтийн тээврийн газраас ийм зохицуулалт хийж байгаа аж.
IV хорооллын “Дүүхээ” төв, Сансрын ШТС, X хороолол, “Бөмбөгөр” худалдааны төвийн урд, XVI хороолол, Барилгачдын талбай, 32-ын тойрог дахь “Судалт” төв, XXI хороолол зэрэг газрын автобусны буудлын ойролцоох зогсоол бүр дээр 8-10 такси байнга зогсох аж. Харин эдгээр таксинууд нь зорчигчдод хэрхэн үйлчилж байгааг Нийтийн тээврийн газрын авто тээврийн хяналтын улсын байцаагч нар хянах гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ