
Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд сөрөг хүчнээс нэр дэвшигч Мариа Корина Мачадогийн кампанит ажлын үеэр үл мэдэх зэвсэгт этгээдүүд халдсан байна.
Венесуэлийн нийслэл Каракас хотноо түүний сонгуулийн штабын ажилтнууд сууж явсан автобусныхаа дэргэд дэмжигчдийнхээ дунд ярилцаж байх үеэр нь мотоцикл хөлөглөсөн этгээдүүд гэгээн цагаан өдрөөр гудамжинд гал нээсэн байна.
Гэхдээ тэрхүү этгээдүүд дээш хий буудсан гэнэ. Тэд нэлээд хэд буудсаны эцэст зугтан алга болсон аж. Азаар хүмүүсээс нэг нь ч шархдаж, бэртээгүй гэнэ. Венесуэлийн El Nacional сонины сурвалжлагчид энэ үеэр болсон явдлын гэрэл зургийг авч амжсан төдийгүй сониндоо нийтэлжээ. Тэрхүү зурган дээр халдлага үйлдэгчдийн хувцас хунар дүр төрх сайн харагдаж байсан гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ