
Дэлхийн аварга П.Сэрдамба аравдугаар сарын шилдэг тамирчнаар шалгарчээ. Тухайн сард амжилт гаргасан тамирчдаас олон нийтийн саналаар нэгийг нь шалгаруулж сарын шилдэг тамирчнаар тодруулж байхаар болсон. Энэхүү арга хэмжээний анхны шалгаруулалтад өнгөрсөн аравдугаар сард Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо зохиогдсон жүдо бөхийн гран-при тэмцээнд мөнгөн медаль хүртсэн амжилтаараа ОУХМ Г.Болдбаатар, Ираны нийслэл Тегеран хотод болсон байт харвааны тивийн аваргад багийн болон хувийн төрөлд мөнгөн медаль хүртэж, "Лондон-2012"олимпийн наадмын ес дэх эрхийг эх орондоо авчирсан амжилтаараа ОУХМ Б.Урантунгалаг, Азербайжаны нийслэл Баку хотноо зохиогдсон ДАШТ-д хүрэл медаль хүртсэн амжилтаараа гавьяат тамирчин П.Сэрдамба, Бээжин хотноо болсон марафоны олон улсын уламжлалт тэмцээнд зургаадугаар байрт орсон амжилтаараа ОУХМ Б.Сэр-Од, Өвөр Монголын Ордос хотноо зохиогдсон автомашин, мотоциклийн бартаат замын уралдаанд түрүүлсэн амжилтаараа ОУХМ Э.Халиунболд нар тус тус нэр дэвшсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ