
Өнгөрсөн бямба гаригт Пентагоны төлөөлөгчид болон Израйлийн батлан хамгаалах яамныхан Тель-Авив хотноо өргөн хэмжээний уулзалт зохион байгуулсан гэнэ. Уулзалтаар хоёр улсын батлан хамгаалахын төлөөлөгчид Иранд хийх цэргийн цохилтын талаар зөвшилцсөн байна. Мөн үүний зэрэгцээ АНУ-д хэвлэлийнхэн иргэдийн дунд санал асуулга явуулжээ. Санал асуулгад оролцсон иргэдийн 85 хувь нь Иран улстай дайтах нь гарцаагүй хэмээн саналаа өгсөн байна. Мөн америкийн улстөрийн хүрээнийхний санал хуваагдаад байгаа гэнэ. Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмединижад өөрийн улсын эсрэг халдлага хийсэн тохиолдолд бүх Ойрхи Дорнод тэр чигээрээ тэмцэх болно хэмээн мэдэгдсэний дараахан америкийн зарим шийдвэр гаргах түвшний нөлөө бүхий улстөрчид бүс нутгийг хамарсан олон улсын хэмжээний дайн үүсгэхээс зайлсхийх хэрэгтэй хэмээн үгээ хэлж эхэлсэн тухай эх сурвалжид дурджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ