Алтны ордуудыг шалгаж зарим компанийн ажлыг зогсоолоо

img

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас урт нэртэй хуулийн хэрэгжилтэд шалгалт хийж ээ. Нийт 11 аймгийн нутаг дэвсгэр алтны шороон ордоос олборлолт хийж буй аж ахуйн нэгжүүдийг хамруулсан байна. Алтны уурхайд хаалтын болон нөхөн сэргээлтийн зураг төсөлгүй, уулын ажлын төлөвлөгөөгүй олборлолт хийж байгаа атлаа ус ашиглах гэрээ байгуулаагүй, ашиглаж буй голынхоо гольдролыг өөрчилсөн атлаа нөхөн сэргээт хийгээгүй зэрэг ноцтой зөрчил ихээр илэрчээ.  Шалгалтын явцад 43,1 сая төгрөгийн торгууль ногдуулж хууль бусаар олборлосон 712,6 гр алтыг улсын орлого болгожээ. Тухайлбал, Алтандорнод Монгол компанийн талбайд гэрээгээр ажил гүйцэтгэж буй “Энх хулан трейд”, “Өвөг дээдсийн гэр”, “Ариун бүрд”, “Ар гурван сайхан”, “Гранд тагнат”, “Нью гранд майн”, “Жөөс”, “Аз хээр”, “Истем” компанийн үйл ажиллагааг зогсоосон байна. Мөн “Монгол газар”, “Эм жи Эйч” компанийн талбайр гэрээр ажиллаж буй Айнаа Өлзий, Уянга ирээдүй, Эрдэнэсийн хотхон, Кнелхап, Өлзий тайж, Шүтээн трейд, буянт дов, Алтан ёндой, Хаан соёолж, Лансын цагаан овоо, Алтай голд компанийн ажлыг байцаагчийн актаар бүр мөсөн зогсоосон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ta nar MGL company-nyydaa arai zogsooj, xyjaa nariig demjij ajillyylaad MGL-iin xoich ye, uursdiinxuu yr xyyxdyyddee xor xyrgej bgaa eum bish biz? Tsaad strategiin bodlogo chini tiim baij, ta nar tegj tenegtej magadgyi shuu. Uursdiiguu xar, aldaa onoogoo densel, ey xiij bgaagaa bod, tyngaa.
2011-11-22
Өвөл болж байгаа юм чинь та нарын оролцоогүй зогсох байх. Захиалгат ажил зохион байгуулж байдаг ичих нүүргүй амьтад. Үнэн юм бол бүгдэд нь эрүү үүсгэх ёстой байсан юм биш үү?
2011-11-14