
Өнөө өглөө хятадын төв хэсэгт хүчтэй дэлбэрэлт болсны уршгаар дөрвөн хүн амиа алджээ. Шаньси мужийн Циан хотын нэгэн томоохон худалдааны төвд өглөө 7.30 цагийн үед энэхүү дэлбэрэлт болж 2-3 километрийн дотор байшин барилгын цонхны шил хагарч машинууд эвдэрч гэмтсэн байна. Хэвлэлийнхний мэдээлж буйгаар бол энэ дэлбэрэлтийн шалтгаан ослоос үүдсэн гэнэ. Одоогоор дэлбэрэлт болсон газрын эргэн тойронд цагдаагийн хамгаалалт гарч шалгалт хийж байгаа гэнэ. Ямартай ч энэ дэлбэрэлтээс болж дөрвөн хүн амиа алдаж нэлээд тооны хүмүүс шархдсан аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ