
Өнгөрсөн сард Шинэ Зеландын эрэг орчим газар хайргадан осолдсон Рена хөлөг онгоцыг аюулгүй болгожээ.
Шинэ Зеландын тэнгисийн тусгай аврах ангийнхан ихээхэн хүн хүч, хөрөнгө зарж Рена онгоц дээрх 1300 чингэлэг бүхий нефтийг зөөж дуусгасан байна.
Цаг агаарын аюултай үзэгдэл, таагүй байдлыг үл ажран энэхүү хүнд хэцүү ажлыг Шинэ Зеландчууд амжилттай хийж гүйцэтгэсэн бөгөөд тэнгисийн усанд асгарсан 350 тонн газрын тосыг цэвэрлэх ажлыг үргэлжлүүлэн хийж байгаа гэнэ.
Одоогоор тэнгист газрын тос алдагдсаны уршгаар Шинэ Зеландын аялал жуулчлалын хамгийн үзэсгэлэнтэй байгаль бүхий бүс нутгийн 1000 орчим шувууд, тоолж баршгүй их хэмжээний загас үхсэн аж.
Рена хөлөг онгоц нь Грек эзэнтэй, Либерийн далбаатайгаар аравдугаар сарын 5-нд Шинэ Зеландын эргийн ойролцоо хөвж яваад осолдсон юм. Хөлөг онгоцны ахмад нь Филипин хүн байсан бөгөөд түүнийг орлогчтой нь хамт баривчлан хорьж байгаа билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ