
Өчигдөр шөнө Израйль Газын зурвас руу дунд тусгалын пуужин харважээ.
Пуужингийн бай нь Газын зурвасын хойд хэсгийн эрэг дагуу Хамас бүлэглэлийн тэнгисийн баазын нэгэн барилга байсан байна.
Пуужин ч байндаа онож тусаж 1 хүн амь үрэгдэж, 3 хүн шархадсан талаар Израйлийн талаас мэдээлжээ. Хамас бүлэглэлийн мэдээллээр бол Израйлийн талаас хоёр пуужин харвасан хэмээн үзэж байна.
Пуужин туссан газрын ойр хавьд барилга байшин нурсан учраас шархадагсдын тоо нэмэгдэх хандлагатай байгаа аж.
Өнөө өглөөний байдлаар Хамасын талаас сөрөг пуужингийн довтолгоо хийсэн бөгөөд одоохондоо мэдээлэл алга байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ