Өнөөдөр Үндэсний эрх чөлөөний өдөр

img

Өнөөдөр Үндэсний эрх чөлөөний өдөр тохиож байна. Монгол Улсын Их Хурал 2007 оны наймдугаар сарын 16-ны өдөр “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “5.1.14. Үндэсний эрх чөлөөний өдөр. 12 дугаар сарын 29” гэсэн заалт нэмж баталсан юм. Ийнхүү жил бүрийн арванхоёрдугаар сарын 29-ний өдрийг Үндэсний эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэж байхаар хуульчилсан.

1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд залж, түүнд төрийн тамга, далбаа, өргөмжлөл өгч, таван яам бүхий Засгийн газрыг байгуулж байжээ. Мөн 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин улсын ноёрхлыг эцэс болгож, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ололтыг баталгаажуулан, тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж байжээ.

Монголчууддаа үндэсний эрх чөлөөний өдрийн мэнд дэвшүүлье!

Н.Цэндээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ