Түргэн хоолны газарт хий алдсанаас дэлбэрэлт болсон гэв

img

Хятадын Шаньси мужийн Циан хотноо нэгэн худалдааны төвд хүчтэй дэлбэрэлт болсон тухай бид мэдээлсэн. Тэгвэл энэхүү мэдээтэй холбоотой нэмэлт мэдээлэл ирлээ. Дэлбэрэлтийн шалтгааныг цагдаа нар тус худалдааны төвд үйл ажиллагаагаа явуулдаг түргэн хоолны газарт хий алдагдсанаас болсон хэмээн мэдэгджээ. Мөн дэлбэрэлтийн уршгаар дөрөв биш долоон хүн амь үрэгдсэн гэнэ. Тэдний дотор худалдааны төвийн хажуугаар сургуульдаа явж байсан бага насны хүүхэд өртсөн байна. Мөн 31 хүн дэлбэрэлтээс болж шархдаж эмнэлэгт хүргэгдээд байна. Дэлбэрэлтэд өртөгсдийн биеийн байдал хүнд байгаа тул цаашдаа ч амь үрэгдэгсдийн тоо нэмэгдэж болзошгүй байна хэмээн Синьхуа агентлаг уламжилжээ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

миллиард таванзуун саяас ганц нэг нь хорогдоо л биз хужаагийн.
2011-11-14
hii aldahdsan ni hudlaa baihaaa. Shansi chine tuvdtei ih l oirhon bas ih hizrogdson yduu muj shuu. Barag l terror baihaaa
2011-11-14