476,9 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмжийн үйлчилгээнд зарцуулжээ

img

Нийгмийн даатгалын сангуудаас энэ оны эхний 10 сарын байдлаар давхардсан тоогоор 2580.7 мянган иргэнд 476.9 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, тусламж үйлчилгээ олгожээ. Тухайлбал, тэтгэврийн даатгалын санд 267.7 тэрбум төгрөгийн шимтгэлийн орлого төвлөрүүлж, өндөр насны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны болон цэргийн  тэтгэвэр авагч   295.9 мянган  иргэдийн  тэтгэвэрт 365.6 тэрбум төгрөг зарцуулсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад орлого   79.5 тэрбум төгрөгөөр, зарлага 80.2 тэрбум төгрөгөөр өссөн байна. Нийт зардлын 74.5  хувь буюу 272.3 тэрбум төгрөгийг  204.4 мянган өндөр насны тэтгэвэр авагчдад зарцуулжээ. Харин тэтгэмжийн даатгалын санд 19.2 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны, оршуулгын  тэтгэмж авагч 111.5 мянган иргэдэд 24.5 тэрбум төгрөг зарцуулсан нь өмнөх оны мөн үеэс орлого 5.4 тэрбум төгрөгөөр, зарлага 5.2 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн үзүүлэлт болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tomchuud -n 1 niih ni iddeg mungu hausniih ni yne bna sh dee hedhen hugshchyyltei mongol ene hed ni hyyhdyydiinhee huuchin huvtsasiig umsuj ulun zelmyyreer garii ni harj yhehee hyleej suudag byh yum ni ynetei 50000 tetgever ni 1 honood alga boldog yun tom too tavih yum ve dee
2011-12-23