
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нь зах зээлд шударга өрсөлдөөнийг дэмжиж, чанартай бараа бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг хангах үүргийнхээ дагуу Хөдөө аж ахуйн биржтэй хамтран ажиллахаар болжээ. Тэд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Энэ үеэр ШӨХТГ-ын дарга О.Магнай “ШӨХТГ далд эдийн засгийг ил гаргана. Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Өмнө нь энэ төрлийн бараа бүтээгдэхүүн ченжийн гараар дамждаг байсан. Энэ тогтолцоог халж далд бизнесийг ил болгон улсад төлөх татварын хэмжээг нэмэгдүүлж, эдийн засгийн эргэлтийг чөлөөт зах зээлийн тогтолцоо шилжүүлж эхэллээ.
Өнөөдөр цагаан ноолуурын үнэ килограмм нь 68 мянган төгрөгийн ханштай байна. Цаашид ноолуурын үнэ нэмэгдэх нь тодорхой. Тиймээс иргэд мөнгөө банкинд хадгалах бус ашигтай, ирээдүйтэй бизнест зарцуулж заавал малчны хотонд очилгүйгээр ажлын байрнаасаа ноолуур худалдан авч, ашиг олж, дахин борлуулан давхар давхар мөнгө олох боломжийг гаргаж өгч байгаагаар ач холбогдолтой” хэмээн ярилаа.
Б.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ