Гамшиг ослоос 1001 хүний амийг аврав

img

Нийслэлийн хэмжээнд  2010 онд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын  нийт 2214  дуудлагыг/ үүнээс объектын  гал  түймэр -1707, ослын – 503, ой  хээрийн  түймэр-4/ Нийслэлийн Онцгой байдлын газар хүлээн авч ажиллав.Оны эцсийн байдлаар онцгой байдлын аврагчид гамшиг ослын аюулаас  1001  хүний амь биеийг аварч,  аж ахуй нэгж байгууллага, иргэдийн нийт 7,1 тэрбум төгрөгийн  эд хөрөнгийг  хамгаалав. Мөн 276 хүнд эмнэлгийн анхан  шатны тусламжийг  үзүүлж,  124  цогцсыг   гаргаж,  эмнэлэгт   215 хүнийг хүргэж  анхан шатны тусламж үзүүллээ. Харамсалтай нь өнгөрч буй онд аваар осолд 135 хүн өртөж нас барж, 26 хүн түлэгдэн гэмтэж,  аж ахуйн нэгж  байгууллага,   иргэдэд нийт  4,2 тэрбум төгрөгийн  хохирол  учирсан байна.

Харин гал түймрийн дуудлага нийт дуудлагын 77 %-ийг эзэлж байна.  Жилийн хугацаанд нийслэлийн Аврах, гал унтраах ангиуд 1141 удаагийн объектын гал түймэр дээр тархалт хийн  490 цаг 22 минут ажиллав.

Өнгөрсөн онд  иргэдээс худал дуудлагыг 20 удаа өгч чирэгдэл учруулсан байна. Гал түймрийн аюулд 2010 онд нийт  39  хүн харамсалтайгаар амь насаа алдсан бол харин галын аюулаас аврагч, гал сөнөөгчид 248 хүний амь насыг аварсан байна.

Мөн Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын  баталсан  график төлөвлөгөөний дагуу улсын онц чухал болон галын аюултай объектуудад  гал унтраах тактикийн сургуулийг 38 удаа,   гал  унтраах  тархалтын сургуулийг 524  удаа  зохион байгуулж нийтдээ 562  аж ахуйн нэгж байгууллага, 25 мянган иргэдийг сургалтанд хамруулсан байна.

Харин гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх  ажлын хүрээнд 2010 онд  нийт 13 мянган аж ахуйн нэгж, 36 мянга орчим айл өрхөд галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй нийт 96029 зөрчлийг илрүүлэн,  20528 зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан, бусад зөрчлийг арилгуулахаар 3074 заавал биелүүлэх албан шаардлага, 2611 мэдэгдэл, 189 танилцуулга, 265 галын шалтгаан тогтоосон дүгнэлт бичиж, гал түймэр гарч болзошгүй  216 объектын үйл ажиллагааг хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоож, шинээр баригдсан 142  барилга байгууламж, тоног төхөөрөмжийг хүлээн авах улсын  комисст  оролцож  галын  аюулгүй  байдлыг   хангуулах  талаар  мэргэжлийн зөвлөгөө  өглөө. Хариуцлага алдсан иргэд, аж ауйн нэгж байгууллагын удирдах албан тушаалтнуудад Захиргааны хариуцлагын тухай хуулийн  251 дэх заалт, “Барилгын тухай” хуулийг  үндэслэн 292 иргэнийг 3.6 сая төгрөгөөр, 283  аж ахуйн нэгж байгууллагыг 45, 3 сая төгрөгөөр, 120 албан тушаалтанг 6,5 сая төгрөгөөр, нийт 695 субъектийг  56,2 сая төгрөгөөр торгож  захиргааны  арга  хэмжээ авч ажилласан байна.

Нийслэлийн Засаг даргын “Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай”  2010 оны 651 дүгээр, “Шувууны ньюкасл өвчнөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” 616 дугаар захирамж, Онцгой комиссын “Шувууны ньюкасл өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг  эрчимжүүлэх тухай” 2010 оны  01 тоот, “Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” 02 тоот  албан даалгаврын төслийг боловсруулан батлуулж, хэрэгжүүлэх ажлыг удирдан  зохион  байгуулж, нийслэлд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин зөөвөрлөгдөн орж  ирэхээс урьдчилан сэргийлж Багануур, Багахангай, Налайх, Баянзүрх дүүргүүдийн  нутаг дэвсгэр дэх авто техникийн  шалган бүртгэх  товчоод дээр хяналт  шалгалт, ариутгал халдваргүйжүүлэлтийн постыг  ажиллуулж,  нийт 59442 тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйжүүлэлт хийж, 50141 зорчигч, амьд мал 7566 толгой, 763130 кг мах, 22070 сүү, сүүн бүтээгдэхүүн, 72021 ширхэг малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг мал эмнэлгийн  гарал  үүслийн гэрчилгээг үндэслэн нэвтрүүлсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ