Израилиуд палестинчууд руу агаараас довтоллоо
Газын зурвасын хойд хэсгийн нутаг руу Израилийн агаарын цэргийн хүчнийхэн цохилт өгч эхэлсэн байна.
Бөмбөгдөлтөөс болж нэг палестин иргэн амь үрэгдэж, гурав хүн шархадсан байна. Энэ агаарын цохилтын үеэр ХАМАС хөдөлгөөний харуулын цэгийг устгасан гэж палестины эмч нар ярьжээ.
Израиль улсын умард нутагт пуужингийн цохиолт өгөсний хариуд агаарын цохилт өгсөн гэж израилийн цэргийнхэн мэдэгдсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ