
Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагт тогтмол зохион байгуулдаг. Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаанд банкууд ам.доллар худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 1436.80 төгрөгийн хаалтын ханштайгаар 23.8 сая ам.долларыг худалдан байна. Мөн банкууд юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 233.40 төгрөгийн хаалтын ханштайгаар 52 сая юань худалджээ.
Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилготой юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ