Башар Ассадад огцрох хугацаа олгов

img

Арабын лигээс Сирийг хассантай холбогдуулан тус улсын нийслэл Дамаск хотноо ерөнхийлөгч Башар Ассадыг дэмжигчид жагсаал цуглаан хийж улмаар Арабын лигийн улсуудын элчин сайдын яамдыг түйвээсэн билээ. Тэгвэл өчигдөр Арабын лигийн гишүүн орон болох Иорданы вант улсын хаан Абдулла Сирийн ерөнхийлөгч Башар Ассадад буулт хийж огцрох хугацаа олгосон тухайгаа мэдэгджээ. Башар Ассадад товлосон хугацаа өгөөгүй ч улс орон дахь хүчирхийллээ нэн даруй зогсоож төрийн эрхнээс буухыг шаардсан байна. Хэрэвзээ энэхүү шаардлагыг биелүүлэхгүй, байдал улам хүндэрсээр байх ахуйд Арабын лигийн орнууд Европын холбоо болон НҮБ-ийн Аюулгүйн зөвлөлд санал оруулж  дараагийн арга хэмжээг авах болно гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ