
“Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын төслийг хэрэгжүүлэх нь” сэдэвт сургалт семинар өнөөдөр эхэлж байна. 15,16,17-ны өдрүүдэд болох тус арга хэмжээг Төрийн өмчийн хороо Азийн хөгжлийн банктай хамтран зохион байгуулж байгаа юм.
Өнөөдрийн арга хэмжээнд Төрийн өмчийн хорооны гишүүд болон дарга, мэргэжилтнүүд, 16-нд Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо, Их сургууль болон төрийн бус байгууллагын төлөөлөл, 17-нд яамдын төлөөллүүд тус тус хамрагдана.
Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар сургалт семинарыг үг хэлэх бөгөөд Азийн хөгжлийн банкны зөвлөх Д.Ханкинсон, Ж.Харрис нар Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын төслийг хэрхэн амжилттай хэрэгжүүлэх талаар илтгэл тавьж хүмүүсийн сонирхсон асуултад хариулт өгөх юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ