Йеменд барьцаалагдсан Францын иргэд суллагдана

img

Йемен улсад барьцаалагдсан Францын гурван иргэнийг суллахаар болсон байна. Йемен улсад үйл ажиллагаагаа явуулдаг “Аль- Каида” бүлэглэл энэ оны дундуур тус улсад Францын хүний эрхийн байгууллагаас томилогдон ажиллаж байсан гурван иргэнийг барьцаалсан билээ. Тэднийг сурагггүй алга болсноос хойш гурван сарын дараа Аль Каида бүлэглэл барьцаалсан тухай дүрс бичлэгээ цацаж байсан юм. Францын ерөнхийлөгч Николя Саркози Йемен болон Оман улсын удирдагчидтай яриа хэлэлцээ хийж Аль Каидатай зуучлуулан тохиролцсоны эцэст гурван иргэнээ суллан авахаар болсон байна. Энэ тухай өчигдөр мэдээлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ