
Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг. Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаанд банкууд 53.2 сая ам.доллар худалдан авах санал ирүүлжээ.Монголбанк 1438.98 төгрөгийн хаалтын ханштайгаар 35 сая ам.долларыг банкуудад худалдсан байна. Мөн 101.5 сая юань худалдан авах санал ирүүлснээс Монголбанк 233.38 төгрөгийн хаалтын ханштайгаар саналыг 100 хувь биелүүлжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ