
Татвар төлөгчдийн татварын боловсролыг дээшлүүлэх, татварын тайлан гаргах аргачлалыг эзэмшүүлэх, татварын хууль эрхзүй, нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт болон татварын бүртгэлийн мэдлэг олгох, татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах зорилго бүхий цуврал сургалтад Нийслэлийн Татварын Газрын татвар төлөгчид хамрагдаж байна.
Татварын ерөнхий газрын Татвар төлөгчдийн танхимд эхэлсэн уг сургалтад нийтдээ 100 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.
10 сарын 24-нөөс эхэлсэн уг сургалтад Нийслэл, дүүргийн 800 гаруй аж ахуйн нэгж хамрагдсан бөгөөд уг сургалтад хамрагдаж чадаагүй татвар төлөгчдөд зориулан 11 сарын 21, 22-нд явуулахаар боллоо.
Сургалтыг Татварын ерөнхий газар, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт, Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч зөвлөхүүдийн нийгэмлэг, Нягтлан бодох бүртгэлийн хүрээлэнгээс анх удаа хамтран зохион байгуулж байгаа юм. Цуврал сургалтад УТОХГ-тай харилцдаг аж ахуйн нэгжүүд 11 сарын 17-18 нд хамрагдана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ