Хятадын засгийн газар Түвдэд тусламж үзүүлнэ
Хятадын засгийн газар Түвдэд тусламж олгохоор болжээ. Түвдэд ард түмэн нь өдөр ирэх тусам ядуурч, нийгмийн хөгжлийн асуудал улам бүр цар хүрээгээ тэлж буй тул өөрийн улсын нэгэн хэсгийг харж үзэх учиртай хэмээн ийм шийдвэр гаргажээ.
Энэ нь Түвдийн эсэргүүцлийн хөдөлгөөнийг намжаах гэсэн алхам хэмээн ажиглагчид үзэж байна.
Эхний ээлжинд Түвдийн 50000 гаруй оршин суугчдад эд материал, хоол хүнсний тусламж үзүүлэх аж. Улмаар түвд хэлээр гаргадаг сонин сэтгүүл, радио байгуулах аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ