Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн талаар мэдээлэл хийнэ

img

Эрдэс баялаг, эрчим хүчний салбарын “Нээлттэй хаалганы өдөр” энэ оны 11 дүгээр сарын 18-ны өдөр орон даяар зохион байгуулах гэж байна.  Газрын тосны салбарын “Нээлттэй хаалганы өдөр” мөн өдөр  09.00-18.00 цагийн хооронд болох аж. Энэ өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Газрын тосны газар болон газрын тосны салбарт үйл ажиллагаа явуулж буй хайгуул, олборлолтын, мөн газрын тосны бүтээгдэхүүн импортлогч компаниуд өргөнөөр оролцож, ажил үйлчилгээ болоод бараа бүтээгдэхүүнийхээ тухай дэлгэрэнгүй мэдээллийг хүргэхээс гадна газрын тосны салбарын ерөнхий үйл ажиллагааг иргэдэд сурталчлан, өргөдөл гомдол, санал, хүсэлтийг тухай бүр хүлээн авч шийдвэрлэх юм. Түүнчлэн Газрын тосын салбарын “Нээлттэй хаалганы өдөр”-өөр газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа болон үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл олгох заавар, журмыг иргэдэд танилцуулах, газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үйлдвэрлэл, техник технологи, бүтээгдэхүүний үйл ажиллагаатай холбоотой стандарт, норм дүрмүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөхөөс гадна өөрсдийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг дэлгэрэнгүй сурталчлах аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

нээллтэй хаалга хэрэггүй боловсруулах үйлдвэрээ хурдан барь
2011-11-15