Туркийн арми Курдистанд агаарын цохилт хийв

img

Туркийн армийн нисэх хүчин Иракийн хойд хэсэгт орших Курдистанд агаарын цохилт өгчээ. Өнгөрсөн есдүгээр сараас курдуудын Туркийн хилийг зөрчиж, халдлага дайралтаа нэмэгдүүлж байгаагаас шалтгаалан тус улс ийнхүү томоохон цэргийн ажиллагаануудыг явуулж хил хязгаараа хамгаалах тухайгаа мэдэгдсэн билээ. Үүний нэг хэсэг нь болсон агаарын довтолгоо өчигдөр Туркийн нисэх хүчин хийсэн байна. Туркийн хил орчмоос 10 гаруй пуужин харваж, мөн агаараас курдын салан тусгаарлагчдын цэргийн байрлалыг бөмбөгдсөн байна. Одоогоор хохирлын хэмжээг хоёр тал аль аль нь тодорхойлоогүй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ